МЭРГЭЖЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Хууль зүйн баримт бичгийн агуулга, нэр томьёо, эрх зүйн утга, үр дагаврыг зөв ойлгон, үнэн зөв хөрвүүлэх мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагатай хуульч болон мэргэжлийн орчуулагчдын хамтарсан баг аман болон бичгийн хууль зүйн орчуулгын үйлчилгээг үзүүлнэ.
Аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ
- Гэрээ, хэлцэл, протокол, итгэмжлэл болон бусад эрх зүйн баримт бичиг
- Шүүх, арбитр, прокурор, цагдаа болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг, маргааны материал, нотлох баримт, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт болон бусад процессын баримт бичиг
- Хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын баримт бичиг болон бусад эрх зүйн акт
- Компанийн дүрэм, гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэр, тайлан, албан бичиг болон компанийн бусад баримт бичиг
- Гадаадын хөрөнгө оруулалт, бизнес, хөдөлмөр, татвар, цагаачлал, виз болон бусад салбарын хууль зүйн баримт бичиг
- Монгол–Солонгос, Солонгос–Монгол, Монгол–Англи, Англи–Монгол хэлний мэргэжлийн хууль зүйн бичгийн орчуулга
- Шүүх, арбитр, прокурор, цагдаа, цагаачлал болон бусад эрх бүхий байгууллагын ажиллагаанд мэргэжлийн аман орчуулга
- Бизнесийн уулзалт, хурал, хэлэлцээр, гэрээ байгуулах болон бусад хууль зүйн ажиллагаанд мэргэжлийн аман орчуулга
Хууль зүйн орчуулгын үйлчилгээг эх баримт бичгийн утга агуулга, зорилго, хууль зүйн нэр томьёо болон эрх зүйн утгыг үнэн зөв, бүрэн дамжуулах зарчимд тулгуурлан мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, мэргэжлийн, найдвартай, чанартай хууль зүйн үйлчилгээг хүргэх нь бидний эрхэм зорилго юм.
ТАНЫ ТӨЛӨӨ. ТАНТАЙ ХАМТ.


