ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ
Манай хуулийн фирм нь үйлчлүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн хүрээнд тууштай хамгаалж, хэрэг, маргаан бүрийн онцлогт нийцсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн шийдлийг санал болгон ажиллахыг эрхэм зорилгоо болгодог.
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
- Хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Засгийн газрын тогтоол болон бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Ард нийтийн санал асуулгатай холбоотой Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүн болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой маргаан
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах хууль зүйн үндэслэл байгаа эсэхтэй холбоотой маргаан
- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Иргэний хэрэг, маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
- Гэр бүлийн эрх зүйн маргаан (гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох, эцэг, эх тогтоолгох болон гэр бүлийн эрх зүйн бусад маргаан)
- Өв залгамжлалтай холбоотой маргаан
- Гэрээ, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан
- Өмчлөх эрх, эд хөрөнгө болон бусад иргэний эрх зүйн маргаан
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцох
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцох
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шат, давж заалдах болон хяналтын шатны ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа
- Зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцох
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх
- Зөрчлийн талаарх шийдвэрт гомдол гаргах, давж заалдах ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой маргаан
- Татвар, гааль болон төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан
- Төрийн албаны маргаан
- Тендер, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалттай холбоотой маргаан
- Сонгуулийн маргаан
- Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл, виз болон цагаачлалын асуудалтай холбоотой маргаан
- Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой бусад захиргааны маргаан
- Арбитр болон маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох
- Дотоодын болон олон улсын арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
- Арбитрын маргаантай холбоотой хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
- Арбитрын нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт болон бусад процессын баримт бичиг боловсруулах
- Эвлэрүүлэн зуучлах болон маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх
- Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, гүйцэтгүүлэхтэй холбоотой ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх
- Хууль тогтоомжоор хориглоогүй маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах
Бид таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мэргэжлийн өндөр түвшинд, хуулийн хүрээнд тууштай хамгаалан ажиллана.
ТАНЫ ТӨЛӨӨ. ТАНТАЙ ХАМТ.


