Өмгөөллийн “Тэргүүн-Өндөр” хуулийн фирм нь салбар тус бүрд мэргэшсэн туршлагатай хуульч өмгөөлөгч, мэргэжилтэн, хуулийн мэргэшсэн орчуулагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

       Бид гадаадын хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж тухайн улсад оршин сууж буй Монгол улсын иргэн, тухайн улсаас Монгол улсад оршин сууж буй гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалан Монгол Улсын болон Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.

       Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, мэдлэгээ баяжуулж хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж өмгөөллийн үйлчилгээг чанартай үзүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Тиймээс бид үйлчлүүлэгчийнхээ хандаж буй хэргийн байдал, бизнесийн талаар сайтар судалж, тухайн нөхцөл байдалд нь тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлж, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэх, үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг байгууллагынхаа үндсэн зарчим болгон ажиллаж байна.

       Манай байгууллага хүний эрхэм чанар, хуульчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх үүргийг хэрэгжүүлж, манлайлан ажилласаар ирсэн нь бидний бүтээсэн үнэ цэн билээ.

       Таны төлөө тантай хамт

          Өмгөөллийн “Тэргүүн Өндөр” Хуулийн фирм