Ажил

Зөвлөгөө

Хөрөнгө оруулалгчтайгай анхны гэрээ хэлэлцээ оновчтой хийх нь чухал.

Анх бизнес эхлэхэд хөрөнгө оруулагч чухал байх нь мэдээж. Гэхдээ та дараахыг сайтар тооцолж үзэн шийдвэрээ гаргаж гэрээ хэлэлцээ байгуулах нь зүйтэй.

Хөрөнгө оруулалтын хэлбэр нь зээл, компанийн хувьцаа эзэмшил, бусад төрлийн гэрээнд үндэслэн өөр өөр хэлбэрээр хийгддэг. Тухайн бизнес нь оруулсан хөрөнгө оруулалтаас хэд дахин их ашигтай ажилласан тохиолдолд анх хийсэн гэрээ хэлцлийн үндсэн дээр үүсгэн байгуулагчид алдагдалтай болох, компанийн хувь эзэмшигчээс болж шийдвэр гаргалтад нөлөөлөл хэт үүсч үйл ажиллагаа явуулахад бэрхшээл гарах, улмаар өөрийн эхлүүлсэн бизнесээ алдах зэрэг эрсдэл учирч болно.

Хэрэв зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт олсон бол хүү, алданги% зээлийн хугацаа зэргийг сайтар тооцоолж бизнесийн үр өгөөж, ойрын болон хэтийн төлөвлөгөө зэрэгтээ тулгуурлан аль болох бага эрсдэлтэй гэрээ хэлцэл байгуулах хэрэгтэй.

зээлийн гэрээг байгуулахдаа баталгаа болгож өөрийн хөрөнгө болон бизнесийн санаагаа барьцаалж давхар гэрээ байгуулах гэж байгаа бол хуульчдаас зөвлөгөө авч, ирээдүйд үүсч болох хууль зүйн эрсдэлийг тооцоолж үзэх хэрэгтэй.

Компаниас өр төлбөр үүссэн эсхүл бусдаас авлага авахаар болсон тохиолдолд шууд л цагдаагийн байгууллагад хандсанаар цаг хугацаа хий үрэх нь бий.

бидний дунд "Миний мөнгийг аваад сураггүй алга болчихлоо" гэх асуудал цөөнгүй сонсогддог. Хэрэв тухайн тохиолдолд бичгээр зээлийн гэрээ байгуулсан эсхүл амаар харилцан тохиролцож мөнгө зээлдүүлсэн асуудал байгаа бол юун түрүүнд цагдаагийн байгууллагад хандахаас өмнө хуульчтай эсхүл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай нэгэнтэй зөвлөлдөөрэй. Учир нь зээлийн гэрээ байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаа буюу цагдаагийн байгуулагын харьяалан шийдвэрлэх асуудал биш байдаг. Иймд цагдаагийн байгуулагад хандаж хугацаа алдахын оронд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, зээлдэгчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах нь зүйтэй. Гэхдээ тухайн этгээд таны мөнгийг зээлж авахдаа зээлийн гэрээг хэлбэр төдий байгуулагаад анхнаасаа залилах зорилготой байсан бол өөр асуудал үүсдэг учир асуудалд ул суурьтай хандаж өөрийн эрхийг хамгаалахын тулд хууль зүйн талаас нь зөвлөгө, үйлчилгээ вч байх шаардлагатай.

Компанийн хөрөнгө таны хувийн хөрөнгөтэй холилдсон тохиолдолд компанийн хүлээх хариуцлагыг та өөрийн хөрөнгөөр хариуцах болдог.

"компанийн дансанд мөнгө оруулахаар татварт хамаг нь явчихдаг, миний хувийн дансанд хийчих" гэх энэ хандлагыг та цөөнгүй харсан байх. Магадгүй таны бизнесийн үр нөлөөгөөр бий болсон хөрөнгийг та өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглах, хувийн дансаараа бизнесийн гүйлгээгээ хийсээр байгаа бол энэхүү хэсэгт анхаарлаа хандуулаарай.