- Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал / Гэрлэлтийн гэрээ, гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгийн хуваарилалт, хүүхдийн асрамж ба тэтгэлэг болон бусад асуудлаар үүссэн хэрэг, маргаан/,
- Өв залгамжлалын маргаан /Хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлах асуудлаар үүссэн хэрэг, маргаан/,
- Мөнгө ба эд хөрөнгийн маргаан /Мөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжүүлэх, буцаан авах, хадгалах, хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх болон бусад асуудлаар үүссэн хэрэг, маргаан/,
- Төлбөр тооцоо, хадгаламж, зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудал /Банк, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, иргэн, хуулийн этгээдээс олгосон зээл, төлбөр, тооцоотой холбоотойгоор үүссэн асуудал, хэрэг, маргаан/,
- Оюуны өмчийн маргаан /Зохиогчийн эрх, патент, бүтээгдхүүний загвартай холбоотой үүссэн аливаа хэрэг, маргаан/,
- Хуулийн этгээдтэй холбоотой асуудал /Компани, нөхөрлөл, ТББ, ГХО-тай аж ахуйн нэгж үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах буюу хуваах, тусгаарлах, нийлүүлэх, нэгтгэх, мөн дотоод зохион байгуулалт хийх, хувьцаа шилжүүлэх, эд хөрөнгө хуваах болон бусад асуудлаар үүсч буй хэрэг, маргаан/,
- Бүх төрлийн гэрээний үр дагавар болж үүссэн маргаан /Иргэний хуульд заасан гэрээ болон бусад нэрлэгдээгүй гэрээний улмаас гэрээний талуудад хооронд үүссэн хэрэг, маргаан/,
- Газрын харилцаатай холбоотой асуудал /Газар эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой үүссэн асуудал, бүх төрлийн хэрэг, маргаан/,
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал /Гэрээ хэлэлцээр байгуулах, ажлаас халах, халагдах, ажилтан бусдад хохирол учруулах, цалин хөлс, үр дүнгийн гэрээ болон бусад асуудлаар үүссэн хэрэг, маргаан/,
- Татварын маргаан /Татвар ногдуулалт, төлөлт, тайлагнах, татварын маргаан шийдвэрлэх болон бусад асуудлаар үүссэн хэрэг, маргаан/,
- Маргалдагч талуудыг эвлэрүүлэх, зуучлах. Шүүхийн өмнөх шатанд гэрээний, өмчлөлийн, хөдөлмөрийн, гэр бүлийн, өв залгамжлалын, бизнесийн гэх мэт асуудлаар талууд маргаж байгаа тохиолдолд хуулийн дагуу хэн хэнд нь ашигтай хувилбараар, хямд зардлаар, богино хугацаанд шийдвэрлэж өгнө.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох:
- Бүх төрлийн гэмт хэрэг /Бүх төрлийн гэмт хэргийн улмаас үүссэн эрүүгийн хэрэг. Цагдаагийн болон төрийн бусад байгууллагад дуудагдсан, сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон гэх мэтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд өмгөөлөгчөөр оролцоно/,
- Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн маргаан /Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөний улмаас шүүхэд хандаж байгаа захиргааны хэргийн шүүхийн харъяаллын болон бусад хэрэг, маргаан/,
Эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох:
Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
Нөлөөллийн өмгөөлөл;
Хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад харилцаанд өмгөөлөгчөөр оролцоно.
Бид та бүхний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд тууштай хамгаалан ажиллах болно.