Өмгөөллийн Тэргүүн-Өндөр хуулийн фирм нь 2019 онд үүсгэн байгуулагдан салбар тус бүрт мэргэшсэн туршлагатай хуульч өмгөөлөгч, мэргэжилтэн, хуулийн мэргэжлийн мэргэшсэн орчуулагчдын бүрэлдхүүнтэйгээр үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд тууштай хамгаалан ажиллаж байна.

       Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд БНСУ-ын "Ким Сон" Хуулийн фирм, Индонез Улсын "TS" Хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж тухайн улсад оршин сууж буй Монгол улсын иргэд тухайн улсаас Монгол улсад оршин сууж буй гадаад улсын иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хамтран ажиллах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад бүх төрлийн гэрээ, эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эхийг боловсруулж зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр гадаад улсын хуулийн фирмүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна

       Бид хүний эрхэм чанар, хуульчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд манлайлан оролцож, үйлчлүүлэгчийнхээ хандаж буй хэргийн байдал, бизнесийн талаар сайтар судалж, тухайн нөхцөл байдалд нь тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлж, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэж үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг байгууллагынхаа үндсэн зарчим болгон ажиллаж байна.