Бизнес эрхлэхийн тулд заавал компани байгууллах шаарлдлаггүй.
Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар нөхөрлөл, компани, холбоо (төрийн бус байггууллага), сан хоршоо зэрэг нийт хуулийн этгээдийн 10 төрөл байдаг. Хэрэв таны эрхлэхээр төлөвлөж буй бизнест аль нэг хэлбэрийн хуулийн этгээд байгуулж ажиллах зайлшгүй шаардлага үүсээгүй бол ганцаараа (дангаараа) бизнесээ эрхлэх бүрэн боломжтой
Ганцаараа байсан ч компаниа байгуулж болно.
Бидний нэрлэж заншсан "ХХК" буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Компаний тухай хуульд заасны дагуу 50 хүртэлх тооны хүмүүс болон хуулийн этгээд хамтран үүсгэн байгуулж болох зохицуулалттай. Тэгэхээр ганцаараа байсан ч өөрийн компаниа хуульд заасны дагуу үүсгэн байгуулж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ тамга тэмдэг зэргийг авснаар тухайн хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно.
Компанийнхаа дүрмийг яаран 100-ын айлын түцнээс авах шаардлаггүй
Компанийн дүрэм гэж юу вэ гэдэгт хариулт хэрэгтэй байх. Компаний дүрэм нь түүнийг үүсгэн байгууллах үндсэн баримт бичиг бөгөөд компанийн үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, хувьцаа эзэмшил болон бусад чухал асуудлуудыг бүхэлд нь зохицуулсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар компанийн дүрэмд тодорхой шаардлагууд тавигддаг бөгөөд компанийн үүсгэн байгууллагч нар урьдчилан төлөвлөөгүй, тухайлан ач холбогдол өгөөгүй зэргээс хамаарч улсын бүртгэлийн байгууллагын ойролцоох түргэн үйлчилгээний цэгээс бэлэн төсөл аваад компаниа байгуулчихдаг энэ нь компаний үйл ажиллагаа жигдэрч тодорхой ашиг орлогтой болох үед эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан, зөрчил үүсэх үед маш олон тооцоолоогүй асуудлуудын үндэс суурь болдог бөгөөд сөрөг үр дагавар ихтэй. Иймд өөрийн компанийн дүрэмдээ ач холбогдол өгөх, хуульчдаас зөвөлгөө авах нь чухал.
Тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах бол зайлшгүй компани байгууллах шаардлагатай юу?
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн тухай хуульд иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болохоор хуульчилсан. Гэвч эрхлэх үйл ажиллагааны онцлог болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журмаар хуулийн этгээд байхыг шаардаж болно. Иймд ямар төрлийн тусгай зөвшөөрлын үндсэн дээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа болохоос хамаарч компани байгуулах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн үг.
Ажил
Зөвлөх
Хөрөнгө оруулалгчтайгай анхны гэрээ хэлэлцээ оновчтой хийх нь чухал.
Анх бизнес эхлэхэд хөрөнгө оруулагч чухал байх нь мэдээж. Гэхдээ та дараахыг сайтар тооцолж үзэн шийдвэрээ гаргаж гэрээ хэлэлцээ байгуулах нь зүйтэй.
Хөрөнгө оруулалтын хэлбэр нь зээл, компанийн хувьцаа эзэмшил, бусад төрлийн гэрээнд үндэслэн өөр өөр хэлбэрээр хийгддэг. Тухайн бизнес нь оруулсан хөрөнгө оруулалтаас хэд дахин их ашигтай ажилласан тохиолдолд анх хийсэн гэрээ хэлцлийн үндсэн дээр үүсгэн байгуулагчид алдагдалтай болох, компанийн хувь эзэмшигчээс болж шийдвэр гаргалтад нөлөөлөл хэт үүсч үйл ажиллагаа явуулахад бэрхшээл гарах, улмаар өөрийн эхлүүлсэн бизнесээ алдах зэрэг эрсдэл учирч болно.
Хэрэв зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт олсон бол хүү, алданги% зээлийн хугацаа зэргийг сайтар тооцоолж бизнесийн үр өгөөж, ойрын болон хэтийн төлөвлөгөө зэрэгтээ тулгуурлан аль болох бага эрсдэлтэй гэрээ хэлцэл байгуулах хэрэгтэй.
зээлийн гэрээг байгуулахдаа баталгаа болгож өөрийн хөрөнгө болон бизнесийн санаагаа барьцаалж давхар гэрээ байгуулах гэж байгаа бол хуульчдаас зөвлөгөө авч, ирээдүйд үүсч болох хууль зүйн эрсдэлийг тооцоолж үзэх хэрэгтэй.
Компаниас өр төлбөр үүссэн эсхүл бусдаас авлага авахаар болсон тохиолдолд шууд л цагдаагийн байгууллагад хандсанаар цаг хугацаа хий үрэх нь бий.
бидний дунд "Миний мөнгийг аваад сураггүй алга болчихлоо" гэх асуудал цөөнгүй сонсогддог. Хэрэв тухайн тохиолдолд бичгээр зээлийн гэрээ байгуулсан эсхүл амаар харилцан тохиролцож мөнгө зээлдүүлсэн асуудал байгаа бол юун түрүүнд цагдаагийн байгууллагад хандахаас өмнө хуульчтай эсхүл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай нэгэнтэй зөвлөлдөөрэй. Учир нь зээлийн гэрээ байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаа буюу цагдаагийн байгуулагын харьяалан шийдвэрлэх асуудал биш байдаг. Иймд цагдаагийн байгуулагад хандаж хугацаа алдахын оронд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, зээлдэгчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах нь зүйтэй. Гэхдээ тухайн этгээд таны мөнгийг зээлж авахдаа зээлийн гэрээг хэлбэр төдий байгуулагаад анхнаасаа залилах зорилготой байсан бол өөр асуудал үүсдэг учир асуудалд ул суурьтай хандаж өөрийн эрхийг хамгаалахын тулд хууль зүйн талаас нь зөвлөгө, үйлчилгээ вч байх шаардлагатай.
Компанийн хөрөнгө таны хувийн хөрөнгөтэй холилдсон тохиолдолд компанийн хүлээх хариуцлагыг та өөрийн хөрөнгөөр хариуцах болдог.
"компанийн дансанд мөнгө оруулахаар татварт хамаг нь явчихдаг, миний хувийн дансанд хийчих" гэх энэ хандлагыг та цөөнгүй харсан байх. Магадгүй таны бизнесийн үр нөлөөгөөр бий болсон хөрөнгийг та өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглах, хувийн дансаараа бизнесийн гүйлгээгээ хийсээр байгаа бол энэхүү хэсэгт анхаарлаа хандуулаарай.