ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • Эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
  • Бүх төрлийн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж байцаан шийтгэх ажллагааны бүх шатанд оролцоно.
  • Шүүх, Прокурор, Цагдаагийн болон Мөрдөх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудад дуудагдсан, баривчлагдсан, саатуулагдсан болон цагдан хоригдсон, сэжигтэнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, эсвэл гэрч, хохирогчоор оролцох зэрэг бүхий л чиглэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд тухайн орны туршлагатай өмгөөлөгчид туслах болно.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
  • Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал:
  • Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх болон дундын өмч хөрөнгийн маргаан
  • Мөнгө ба эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудал:
  • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжүүлэх, буцаан авах, хадгалах, хамгаалах, үл хөдлөхийн барьцаа, хохирол нөхөн төлүүлэх болон бусад асуудлаар үүссэн хэрэг маргаан зэрэг
  • Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөний улмаас захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцоно. (Виз, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гэх мэт асуудлууд)
  • Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
  • Нөлөөллийн өмгөөлөл
  • Хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад харилцаанд өмгөөлөгчөөр оролцох зэрэг

Бид та бүхний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд тууштай хамгаалан ажиллах болно.

“ӨМГӨӨЛЛИЙН ТЭРГҮҮН ӨНДӨР” хууль зүйн фирм нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн маргаантай дараах асуудлаар хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Газрын харилцаатай холбоотой асуудал,
  • Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал,
  • Мөнгө ба эд хөрөнгийн маргаан,
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал,
  • Төлбөр тооцоо, хадгаламж, зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудал,
  • Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан,
  • Татварын маргаан,
  • Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал,
  • Оюуны өмчийн маргаан,
  • Тендерийн болон төсөл сонгон шалгаруулалт,
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулахтай холбоотой асуудал,
  • Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн маргаан,
  • Бүх төрлийн гэрээ боловсруулах, хянах, гэрээнээс үүссэн бүх маргаан,
  • Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалт түүнтэй холбоотой үүссэн маргаан,
  • Өв залгамжлалын маргаан,
  • Нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлтэй холбоотой маргаан,
  • Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас үүссэн.
  • Зөрчлийн улмаас үүссэн асуудал.

Бид та бүхний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд тууштай хамгаалан ажиллах болно.