ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Хуулийн этгээдэд гэрээт хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх;
  • Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх;
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах;
  • Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
  • Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

Эрх зүйн аливаа харилцаа зуучлах;

  • Хууль зүйн шинжтэй тодорхой асуудлаар дүгнэлт гаргах;
  •  Эрх зүйн асуудлаар судалгаа шинжилгээ явуулах байдлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  •  Аж ахуйн нэгжийн эрх зүйн баримт бичигт мониторинг хийх, эрх зүйн баримт бичгүүдийг шинээр боловсруулах;
  •  Гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн бус байгууллага, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах, өөрчлөн байгуулах зэрэг хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ гэрээ хэлэлцээр баримт бичгийг боловсруулна.

“ӨМГӨӨЛЛИЙН ТЭРГҮҮН ӨНДӨР” хууль зүйн фирм нь БНСУ-ын КИМ СОН хуулийн фирмтэй хамтран Монгол улс ба Солонгос улсын иргэн, хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлнэ:

 Монгол улс ба Солонгос Улсад хөрөнгө оруулалтай хуулийн этгээд үүсгэн байгуулах, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллага иргэнд дараахь үйлчилгээ үзүүлнэ. Тухайн Улсад Гадаадын Хөрөнгө Оруулалттай аж ахуйн нэгж үүсгэн байгуулах баримт бичгийн бүрдүүлбэр хийх, өөрчлөн байгуулах буюу хуваах, тусгаарлах, нийлүүлэх, нэгтгэх, хувьцаа шилжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

 Монгол Солонгос хэл дээр бүх төрлийн гэрээ, эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиож өгөх

 Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;